Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсөв-2023" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна. өнөөдрийн байдлаар мянга орчим санал олон нийтээс болоод иргэний нийгмийн байгууллагаас ирсэн. Үүнээс 25 орчим хувийн санал нь төсвийн, нийгэм эдийн засгийн болдлоготой холбоотой саналууд байна. Харин 50 гаруй хувь нь эрүүл мэнд, боловсролын салбар, харангийн санхүүжилт, барилга байгууламжтай холбоотой саналуудыг ирүүлсэн байна. Энэ асуудлуудыг УИХ, төсвийн байнгын хорооны зүгээс хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө боломжтой саналуудыг тусгаад явах болно.
Цаашид бид хоёрдугаар хэлэлцүүлгээс өмнө иргэдийн саналыг сонсдог, бодлогын тохируулгуудыг хийдэг, хүндрэлтэй байдлыг шийдэх чиглэлээр ажилладаг бодлогыг бий болгож байгаа юм.
Өнөөдөр мэргэжлийн байгууллагууд зөвлөмж саналууд хэлж байгаагаараа онцлог болж байна. Тиймээс цаашид төсвийн засаглалын байгууллагуудыг бэхжүүлэх шаардлагатай хэмээн харж байгаа. Гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа. Бид үүнд бэлтгэлтэй байж, ирэх оны төсвийг өндөр эрсдэлтэйгээр тооцох хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун