Тээврийн цагдаагийн албанаас сүүлийн өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар нэмэлт мэдээлэл өглөө. Энэ үеэр Цагдаагийн хошууч В.Хосбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Харин нөгөө охины хувьд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна.
Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан.
Одоогоор дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг төлөөд байна. М жолоодхоос өмнө Б гэдэг хүн жолоодож байсан. Тухайн иргэн дээр хариуцлага тооцоод ажиллаж байна. Хариуцлагаас мултарна гэсэн асуудал байхгүй" гэв.
Д.Батчулуун