Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төсөв 2023” нэгдсэн хэлэлцүүлэг өндөрлөж, Улсын төсвөө жил бүр иргэд, олон нийтээр хэлэлцүүлдэг болох суурийг тавилаа

2022-10-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлаас санаачлан Засгийн газрын оролцоог хангаж, хамтран зохион байгуулсан “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Өчигдөр өглөө Төрийн ордонд эхэлсэн энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, D.Parliament цахим системд байршуулсан 2023 оны төсвийн төсөлтэй өнгөрсөн арав хоногийн хугацаанд 15,293 иргэн танилцаж, 794 иргэн саналаа өгснийг онцлоод, Монгол Улсын түүхэнд анх удаа Улсын төсвөө ард иргэд, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтран хэлэлцэж, санал бодлыг нь сонсож буйг онцолсон. Нийгмийн зөвшилцөлд хүрч, төсвийн хяналт-итгэлцлийг бэхжүүлэх нь нэн тэргүүний зорилт учир төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулах талаар мөн хэлсэн үгэндээ тэмдэглэсэн билээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн онцлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан бол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн төсөөлөл, Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлийг илтгэлдээ онцолж, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан илтгэлдээ ирэх оны төсөв Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд хэрэгжихийг онцолсон юм.

Мөн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн зөвлөмжийн талаар тус зөвлөлийн дарга Д.Даваасамбуу танилцуулсан.

Хэлэлцүүлэг “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж, хэлэлцүүлэг тус бүрээр иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хэлэлцэж, гаргасан санал, дүгнэлтээ үдээс хойшхи нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулсан юм.  

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Тогтвортой эдийн засаг” салбар хэлэлцүүлэг төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, алдагдалгүй батлах, төсвийн тэлэлтийг багасгаж, үүнийг мөнгөний бодлогоор дэмжин, инфляцыг бууруулахад анхаарах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах гэсэн гурван үндсэн хүрээнд санал, зөвлөмж гаргасныг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлгээр үндсэн дөрвөн багц асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөснийг тодотгов. Нэгдүгээрт, Боомтын хуулийг нэн даруй баталж, боомтын хөгжлийг чөдөрлөж буй асуудлуудыг бие даасан хуулиар зохицуулах шаардлагатайг оролцогчдын олонх хөндөж тавьсан бөгөөд боомтуудын төлөвлөлтийг цогцоор нь, иж бүрэн хийж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан саналыг онцлон танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Халамжаас хөдөлмөрт” салбар хэлэлцүүлгээр халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжих талаарх санал давамгайлсныг танилцуулаад, цаашид халамжийн явцуурсан бодлого бус нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Ядууралд өртөж болзошгүй иргэнийг халамжлах байдлаар аргацаах бус монгол хүн ядуурах, эрүүл мэнд, эдийн засаг, аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрсдэлд бага өртдөг нөхцөлийг бүрдүүлэх нийгмийн цогц бодлогыг өргөн агуулгаар харах талаар санал, зөвлөмж танилцууллаа.

Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн ил тод байдал” салбар хэлэлцүүлгийн санал, дүгнэлт болон “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг дүгнэн, танилцуулсан.  Тэрбээр, “Төсвийн ил тод байдал” салбар хуралдаанаар төсөвтэй холбоотой өмнөх олон жилийн алдаагаа засаж залруулах өөрчлөлт хийх, Улсын Их Хурлаас сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа энэ цаг үеийг шинэчлэл, өөрчлөлтөд ашиглах, бэрхшээлийг боломж болгох чиглэлээр ажиллах зэрэг нийтлэг саналууд гаргасныг онцолсон.  

Түүнчлэн, төсвийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах хүрээнд төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нь авах анхны алхмыг Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар хамтарч хийснийг онцлоод, Төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тухай хуульд төсвийн төлөвлөлттэй холбоотой зохицуулалт оруулж өгөх шаардлагатайг тэмдэглэхийн зэрэгцээ D.Parliament цахим системд олон мянган иргэн хандаж, төсвийн төсөлтэй танилцан, саналаа өгсөн нь төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоо, хүсэл, шаардлага хэрэгцээ байгааг харуулж байна гээд Төсвийн тухай хуулийг хэлэлцэх цаглабар, цаг хугацаанд иргэдээр хэлэлцүүлэх зохицуулалт оруулж өгөх шаардлага буйг ч мөн онцоллоо.

Мөн, иргэдийн саналын 50 орчим хувь нь шинэ хөрөнгө оруулалтын шинжтэй санал байсан, хэдийгээр Засгийн газрын зүгээс шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх бодлого баримталж байгаа ч иргэдийн гаргасан шинэ хөрөнгө оруулалтын саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлнэ гэсэн юм.

Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийн төслийг олон нийтийн оролцоотой хэлэлцэх анхны алхмыг хийсэн энэ удаагийн хэлэлцүүлэгт алдаа, онооны аль аль нь байсныг тэмдэглээд, төсвийн шинэчлэл хийхийн төлөө хамтдаа зүтгэхийг оролцогчдод уриалснаар “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    6 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    12 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 5 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    21 цаг 9 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    21 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    21 цаг 24 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    22 цаг 2 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК