Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: 30 гаруй жил хилийн боомтуудаа анхаарахгүй иржээ

2022-10-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд явагдсан “ТӨСӨВ 2023 ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ“-ийн үеэр “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хуралдааныг удирдан явуулж, дүгнэлтийг нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр тоймлон танилцууллаа.


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хуралдаанд оролцогч талууд дэвшүүллээ. Үүнд, нэн яаралтайгаар Гашуун-Сухайт, Ханги-Мандалын боомтуудыг олон улсын статустай болгохгүй бол цаад талын орон нутгийн шинж чанартай улс төрийн нөхцөл байдал, асуудлуудаас болж гацалт үүсдэг, тээг болдог. Бид 10, 20 эгнээ зам тавьсан ч цаад орон нутгийнхантайгаа ойлголцож чадахгүй бол боомтын нэвтрэх хүчин чадал нэмэгдэхгүй байх эрсдэлтэй.

Тиймээс нэн тэргүүнд экспортын боомт болох Ханги-Мандал, Гашуун-Сухайт боомтуудыг олон улсын стандарттай болгох асуудлуудыг шийдэх талаар ярьсан. Боомттой аймгуудыг төлөөлж Дорноговь аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдах албан хаагчид хэлэлцүүлэгт цахимаар оролцлоо. Тэдний хэлж буй зүйл бол 2023 оны улсын төсөвт УИХ-ын тогтоолоор орон нутгийн төсвийн шинэ хөрөнгө оруулалтуудыг хааж байна. Үүнийг болиулж өгөөч ээ. Ядаж бид орон нутгийнхаа хөрөнгө оруулалт дээр хэдэн төгрөг тавиад боомтуудынхаа засвар арчилгаа, тордолгоо, цэцэрлэг, сургуулиудынхаа асуудлуудыг шийдмээр байна гэсэн асуудал дэвшүүлж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэх хэмжээнд ажиллаасай гэж хүсэж байна. Дараагийн асуудал бол Тээвэр ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдын хэлсэн санал юм. Мөн хэд хэдэн хүн дараах асуудлыг ярьсан.

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, боомтын сэргэлт хийхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулах шаардлагатай байна. Улсын төсвөөр юм хийж чададгүй юм бол хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө гаргаад бүтээн байгуулалт хийх боломжийг нь нээж өгөөч.

Төр хувийн хэвшлийн түншлэлийг эрх зүйн хувьд, бодит практик дээр бодлогын дэмжлэгийг УИХ, Засгийн газар үзүүлээч. Ингэж чадвал өөрсдөө хөрөнгөө гаргаад ажиллах хувийн хэвшлүүд олон байна. Төсвийн мөнгөөр төр ажлаа хийж чадахгүй байгаа бол хувийн хэвшил ажлаа хийхэд нь битгий саад болооч гэсэн саналыг хөндөж байна. Боомтын асуудалд хоёр зүйлээр л хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Нэгт, БНХАУ-ын талын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

Хоёрт, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр явагдаж байна.

Гуравт, Ханги-Мандалаас эхлээд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байна. Цаашдаа боомтын сэргэлтийг шинэ шатанд гаргахын тулд төр хувийн хэвшлийн оролцоог илүү нэмэгдүүлж ажиллах шаардлагатай гэсэн эдгээр асуудлыг “Боомтын сэргэлт” салбар хуралдаанаар авч хэлэлцлээ. Эдгээр дөрвөн багц сэдэв дотроос, ялангуяа орон нутгийн асуудлыг анхаарч ажиллах, тэнд ажиллаж амьдарч байгаа 20 мянга гаруй иргэд, автотээвэрт явж байгаа жолооч нарын асуудлууд байна. Хууль, хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдэхгүйгээр тэнд байгаа иргэдийн тав тухтай байдлыг хангах ямар ч боломжгүй. Ядаж л жолооч нараа усанд оруулчихдаг, ороод унтах байр савтай, буудалтай болгох асуудлыг та бүхэн төсвийн хуульдаа шийдэж өгөөч гэж байна. Боомтын хуулийг нэн даруй баталж, эдгээр асуудлыг нэн даруй бие даасан хуулиараа зохицуулж өгөөч гэсэн саналуудыг ярьж байгааг албан ёсоор нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. “Боомтын сэргэлт” хэлэлцүүлэгт оролцогчдын хэлж, ярьж буй гол зүйл бол 30 гаруй жил Монгол Улс хилийн боомтууддаа анхаарахгүй ирсэн. Тал тал тийшээ олон толгойтой явсан.

Хилийн цэрэг нэг хэсгийг нь мэддэг, гааль нэг хэсгийг нь мэддэг, мэргэжлийн хяналт нэг хэсгийг нь мэддэг, орон нутаг нэг хэсгийг нь мэддэг. Нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт байхгүйн уршигаар боомтын асуудал өнөөдөр ийм түвшинд хүрч, хоцрогдсон байна. Засгийн газар нэн даруй Боомтын асуудал хариуцсан сайдыг томилох шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. УИХ-ын төсвийн ажлын хэсэг Засгийн газар, УИХ-д салбар хуралдааны саналыг нэгдсэн байдлаар хүргүүлнэ. Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 5112 (202.55.191.130)
    ЭНЭ ҮГ ХОЛБОМОР ЧИНЬ САЙДЫН СУУДАЛ ГОРЬДОЖ БАЙГАА ЮМ БАЙНА. Н О В Ш ГЭЖ
    2022 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    7 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    12 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 5 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    21 цаг 9 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    21 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    21 цаг 24 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    22 цаг 2 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК