УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "2019 оноос хойш МонголУлсын 21 аймгийн хамгийн том сумуудаар явж иргэдтэй уулзалт хийж байгаа. Хамгийн сүүлд 19 дэх аймаг дээр буюу Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалт хийхэд иргэд маш олон зүйлсийг ярьж байна. Тус сумын засаг дарга тойргийн хоёр гишүүн болох Батболд, Мөнхцэцэг нарыг ирж харагдаач хэмээн гуйж байна лээ. Үхрийн квотын асуудал маш том асуудал болоод байна. Маш хурдтай экспортод махаа гаргаад, буцаж мөнгөө оруулж ирэх процессыг хурдан хиймээр байна.
Квотыг мянга орчим төгрөгөөр төлнө хэмээн ярьж байна. Нэг кг махнаас мянган төгрөг гэдэг чинь 150 мянган төгрөгийг малчдаас хулгайлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10,20 компанид үхрийн махны квот өгдөг. Бусад компаниуд нь тэр компаниудаасаа мянган төгрөг төлж авдаг. Квотын авлигал хээл хахуул явсаар байна.
Үхрийн махны квотыг болих хэрэгтэй. Бусад махны квотыг байхгүй болгосонд баярлаж байна. Экспортод махаа гаргахгүй бол малчдын амьдрал сүйрч дууслаа. Махны үнэ 40 хувиар буурчихлаа” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)