УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийн төслийн зарчмын тухайд дэмжиж байна. Америкт шүгэл үлээгчдийн нууцыг хамгаалдаг хуультай байдаг. Харин мөнгөн урамшуулал нь өөр зохицуулалттай байдаг. Мөнгөн урамшуулал нь үнэт цаас санхүүгийн хэрэг дээр төлөгддөг. Америкийн SSC санхүүгийн зохицуулах хороо олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниудын үнэт цаасны арилжаатай холбоотой хэргүүдийг дотроос нь илрүүлж шийтгэдэг. Саяхан түүхэнд анх удаа 200 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгч байсан түүх бий.
Х.Нямбаатар сайд 80-аад оноос өмнө амьдарч байсан ах эгч нар гэж хэлж байна. Би хүүхэд байсан. Манай ээж, аав, эмээ өвөөгийн хувьд энэ бол инээдэм биш байсан.Тиймээс матаасны соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй.
Харин маш тодорхой, энгийн иргэдийн санхүүгийн алдагдалд оруулсан гэмт хэрэг дээр байж болох юм. Шалгуургүй мөнгөн урамшуулал өгөх нь маш аюултай. Энэ бол тэр чигээрээ бизнес болно. Би хэдэн зуун тэрбум төгрөг авчих юм байна гээд сошиал хуудсан дээрээ биччихсэн байна лээ” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)