УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Авлигаас ангид байх гэж байгаа, олон нийтийн хараа хяналтыг нэмэгдүүлэх гэж байгаа, авлигийн индексийг бууруулах гэж байгаа санаачилга, зорилго нь зөв. Гэхдээ би энэ хуулийн ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал талаас нь, хүний эрх талаас нь хараад байгаа юм.
Хуулийн бичиглэл нь болохгүй байна. Гадаадын иргэн Монголын дотоод хэрэгт оролцож, Монголын иргэдийг хууль хяналтын байгууллагад нь матах нь ээ. Ингэж ойлгогдож байна.
Хуулийн байгууллагууд шүгэл үлээгчийг дэмжих юм байна. Шүгэл үлээгчид Монголын төр мөнгөн урамшуулал олгох юм байна. Тухайлбал, 50-1.5 тэрбум төгрөг олгох юм байна. Мэдээлэл өгсөн гадна дотнын нөхдүүдээс болоод хүний эрх зөрчигдвөл яах юм бэ. Энэ талаар ганц ч заалт алга. Фэйсбүүк дээр байгаа пост шүгэл үлээгч юм гээд яриад сууж болдог юм уу. Хуурамч хаягуудаа ч цэгцэлж чадаагүй байгаа шүү дээ” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)