УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийг баталснаар Монголын авлигын индекс хэдэн хувиар буурах юм. Илчлэн мэдээлэгчийн хууль гэж нэрлэж болохгүй юу. Шүгэл үлээгч гэхээр матаас гэх агуулга сонсогдоод байна. Магадгүй хувийн өш хонзонгийн сэдлээр тухайн хүний нэр алдар хүндэд халдчихаад дараа нь асуудлаас зугтдаг. Гэтэл гүтгүүлсэн хүний ар гэрийнхэн сэтгэл зүйн хохирол амсаад дуусдаг. Хэтэрхий нэг талыг барьсан хууль болсон байна. Энэ хуулийг сонгуулийн өмнө маш өргөн хүрээнд ашиглаж явах юм байна" гэв.
Д.Батчулуун