УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Шүгэл үлээгчийн тухай хуулийг дэмжиж байгаа ч зөв зүйлийг буруугаар ашиглах боломжийг бүрдүүлчих вий. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ зөв зүйлийг буруу хэрэглэдэг, хуулийн ард нуугдаж буруугаар ашиглах боломж үүсэхээс яаж сэргийлэх вэ.
Сайн хууль, сайн үзэл санааг буруугаар ашиглахаас хамгаалах ёстой.
Иргэдийн илчилсэн мэдээллийг хаана нэгтгэж явах вэ. Албаны нууц гэдэгт хэдэн байгууллагын ямар хэмжээний баримт орсон байгаа юм. Хууль батлагдсанаар энэ тоо буурах уу. Шүгэл үлээгчийн илчилж байгаа мэдээлэл хаана нэгтгэгдэнэ" гэв.
Д.Батчулуун