МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Уг хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгаалал болон Боомт хариуцсан сайдыг томилох асуудлыг хэлэлцэх аж.
Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл иргэдээ "ул"-ны айл хэмээн доромжилсон учраас түүнийг чөлөөлөгдсөн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлож байсан юм.
Тэгвэл МАН-ын удирдлагууд тохирч, Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохоор тохирсон тохирчээ. Тиймээс Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар түүнийг томилох саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оруулах юм байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)