ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хуулийн хугацаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын асуудлыг шийдвэрлэлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж, удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжлээ.
Яг одоо Ерөнхийлөгчид танилцуулах процесс явагдаж байна. Ерөнхийлөгч дэмжлэг үзүүлвэл өнөөдөр УИХ-аар шийдвэрлэнэ.
Мөн ХХААХҮ-ын дэд сайдад МАН-ын гишүүн, Социал демократ оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүллээ. Нэгдүгээрт, залуу боловсон хүчин. Хоёрдугаарт, ХААИС-ыг төгссөн тэргүүлэгч залуу байгаа. Монголд ардын нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг бэхжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргалаа” гэв.
Д.Батчулуун