Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн өмчийн 680 орчим сургууль байна. 780 мянга орчим хүүхэд сурч байна. Өдөр тутам камераар хянах хэцүү. Гэхдээ сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал жил ирэх тусам багасаж байгаа. Ийм л тоон үзүүлэлт гарч байна. Үүнд багш нар, боловсролын яам энэ асуудалд ажиллах биш эцэг эхчүүд хамтран ажиллах шаардлагатай. Эцэг эхчүүдээс мөнгө татаж, бэлэг авсан бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Бодитой хохирол үүссэн бол шүүхэд гомдол гаргах нь нээлттэй байгаа шүү дээ. Хууль хяналтын байгууллагаас хохирлын тоо хэмжээ тогтоогдвол хохирлыг барагдуулах ёстой” гэв.
Д.Батчулуун