Үйлдэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Хилийн боомтод луйврын чанартай олон зөрчил байгаа. Хуулийн байгууллагууд шалгаж байгаа ч үр дүнгийн тухай мэдээлэл хомс байна. Гашуунсухайт, Булган боомт зэргээр нүүрс бүрдүүлэлтгүй гарсан хэргүүд гарсан.
Мөн боомтууд дээр ачаа тээврийн асуудлууд их байна. Эдгээр асуудлыг шалгах шаардлага зайлшгүй бий" гэв.
Сэтгэгдэл (4)