УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр "МАН-ын нөхдүүд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд аймшигтай гар дүрж байна. Та бүхэн маш том нүгэл үйлдэж байна. Өнөөдөр Монголын төр Оросын төртэй шууд бензиний үнийг ярьдаг болж байна. Урьд нь хувийн хэвшлээр дамжиж ярилцдаг байсан.
Гаднын төр шууд оролцох боломжийг МАН бүрдүүллээ. Та нар эсрэгээр нь ГОК-той адил НИК-ийг байгуулж байна.
Та нар онгоцны түлшинд нээж өгч байна. Шууд 92, дизелийг бас нээж өгч байгаа гэсэн үг шүү. Үндэсний шатах тослох материалын компаниуд төрдөө итгэсэн хэвээр байгаа юм байх даа. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ үү. Та нар энэ алдаагаа засаад өгөөч ээ. У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн ар хударгаар хийж байх шиг байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)