УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мөнгөний бодлого "гулсаад" батлагдах шат руу явж байна. Үндсэн хэдэн сэдэв байдаг. Төсөв томроод байгаа учраас Монголбанк бодлогын хүүгээ нэмэхээс өөр орон зай байхгүй болчихсон. Түүнийгээ ил тод хэлдэггүй. Бодлогын хүү нэмнэ гэдэг нь бизнесийнхэнд мөнгө очихгүй гэдэг сигнал болж байна. Зүй нь бол мөнгөний бодлогын орон зай гарч, бизнесүүд эдийн засгаа босгодог тогтолцоо улс оронд хэрэгтэй байна.
Төр томорч байгаагийн цаана төсөв томорч байна. Цаана нь төрийн аж ахуй нэгжүүд томорч байгаа.
Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн аж ахуй нэгжийн эргэн төлөлт юу болж байна вэ. Төрийн өмчит ашиггүй мөртлөө, амь зуудаг системийг зүй зохистой зам руу оруулах ёстой вэ" гэв.
Д.Батчулуун