УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Валютын зээлтэй аж ахуй нэгжүүд маш хүнд байдалд орчихлоо. Үүнд чиглэсэн бодлого байна уу.
Удирдлагын багийнхан, танай төв банкны хараа муу байна шүү. Бууны чинь овоо хараа хөдөлчихжээ. Инфляцыг онож чадахгүй байна. Нэг дээр онож чаддаг инцляц шүү.
Инфляц иргэдийн халаас, тор хоёрыг маш хүнд онож байна. Үүнд толгойгоо ажлуулах хэрэгтэй байна. Зуун мянган төгрөгт авдаг юм байхгүй байна" гэв.
Д.Батчулуун