УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын гишүүн Н.Энхболд гишүүний асуултад хариуллаа.
Тэрбээр "Мөнгөний нийлүүлэлт өмнөх онтой харьцуулахад 1.7 хувиар буурсан.
Бидний хувьд, мөнгө хэвлэх, нийлүүлэх бодлого байхгүй.
Тухайлбал, Инфляци өндөр, төгрөгийн ханш сулрах дарамттай байгаа энэ цаг үед мөнгөний нийлүүлэлтээр өөгшүүлэхгүй" гэв.
Д.Батчулуун