УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид бондуудаа төлж чадахгүй бол деполт зарлана шүү. Нийт нөөц 2.5 тэрбум ам.доллар байна. Маш хэцүү байгаа. Төсвөө хумих хэрэгтэй. 20.5 их наядын төсвөөр инфляцыг барих ямар ч боломж байхгүй. Ам.долларыг 3500-д барих боломж байхгүй шүү. УИХ-ын гишүүд төсөв дээрээ хатуу байр суурьтай байгаарай. Үгүй бол улсаараа дампуурна. Олон улсын бүх байгууллага үүнийг хэлж байна.
Дэлхий даяар төв банк Засгийн газартай тэмцэж байгаа үе. Төв банк бодлогын хүүгээ 12 хувь болгосон. Өшөө дээшээ өсгөвөл зээл гарахгүй. Зээл гарахгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Монголын эдийн засаг агшина. Энэ тохиолдолд төв банкууд улс төрчдийн эсрэг байр суурьтай байна.
Монголын төв банк ийм байх ёстой. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа" гэв.
Д.Батчулуун