УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Сумын тамгын газар ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой хууль орж ирсэн гэж ойлголоо. Суманд улсын хэмжээнд 1300 гаруй орон тоо дутуу байна. Сумын тамгын газрын ТЗ-өөр ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч уг танилцуулгад дурдсанаар 600 мянган төгрөгөөр цалинжиж байна.
Татвараа төлөөд гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа юм байна. Цалин бага байгаа учраас залуус орон нутагт ажиллахгүй, мэргэжлийн боловсон хүчний дутагдаад орсныг ярьдаг.
Энэ хууль таван жилийн нэмэгдлийг ярьж байгаа юм. Тэтгэвэр 500 мянга болчихсон байгаад сумын тамгын газрынхан гал ус бүхий л юманд дайчлагддаг. Үнэхээр ийм бага цалингаар суманд тогтвор суурьшилтай ажиллуулах, төгсөгчдийг суманд очиж ажиллуулахад хүндрэлтэй. Цалингийн шатлалыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн доод хэмжээтэй адилхан цалин аваад суманд ажиллана гэдэг хүндрэлтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)