УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Суманд ажилладаг төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, таван жилд нэг удаа мөнгөн тэтгэмж өгөх асуудал нэг хөшүүрэг болох юм. Гэхдээ бүх юм сайхан болчихгүй. Цалин хөлс, орон байрны нөхцөл муу, суманд ипотекийн зээлд хамрагдана гэж юу байх вэ. Сумын ЗДТГ-т ороход тавьдаг нөхцөл байдал өнгөрдөг байдлыг өөрчилсөн. 615 мянган төгрөг гэдэг бол Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг тогтоосон дүн" гэв.
Д.Батчулуун