УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2022 аравдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Самар гарсан жил төрийн албан хаагчид “хуйгаараа” чөлөө аваад самранд явж байгаа. Сарын цалин самарнаас олдог нэг өдрийн орлоготой тэнцээд байхад явахгүй яах юм.
Амьжиргааны давхар юм хийхгүй амьдрал нь явахаа больсон байна.
Ажиллангаа ядуураад байх юм бол төрийн бодлого оновчтой байна уу үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Яаж цогцоор авч үзэх вэ. Төрийн албаа эзэнгүй болгохгүйн төлөө энэ ажлыг бид хийх ёстой. Хэдэн хүн цалин авах тухай асуудал биш. Тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн амьдрал давхар яригдаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)