зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санхүү, эдийн засгийн цуврал хэлэлцүүлэг эхэллээ

2012-10-15
0
ЖИРГЭХ

  Nuur Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж,УИХ дээр хэлэлцэж буй төсөв, мөнгөний бодлогын асуудлуудтай холбоотойгоор эдийн засгийн гадаад орчин, төлбөрийн тэнцэл, валютын бодлогын асуудлаарх илтгэлүүдийг үдээс өмнө сонсон, оролцогчид саналаа хэллээ.
2009 оноос эхлэн Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс, иргэдийг оролцуулан санхүү, эдийн засгийн асуудлуудаар цуврал хэлэлцүүлэг хийдэг уламжлал тогтсон билээ. Харин энэ удаа цуврал  хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын төсвийн болон эдийн засгийн байнгын хороод анхлан хамтран зохион байгуулж буй юм.
 
   Эдийн засгийн гадаад орчин, мөнгөний болон төсвийн бодлогын асуудлаарх энэ хуралдааныг нээж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ “Гадаад, дотоодын эдийн засгийн байдал ямар байгаатай уялдаад 2013 оны төсөв, мөнгөний бодлого хэрхэн хийгдэж байгаа талаар эрдэмтэн судлаачид, иргэдийн саналыг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо төсөв, мөнгөний бодлого, 2013 оны үндсэн чиглэл, төсвийн асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэдний зарим нь энэ хуралдаанд оролцож байгаа. Засгийн газраас өргөн барьсан 2013 оны төсөв, Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлогын баримт бичиг хэрхэн зөв тусгалаа олсныг та бүхэн шүүн хэлэлцэж, саналаа хэлнэ гэдэгт итгэж байна. Энэ  хэлэлцүүлэг гурван өдөр үргэлжилнэ. Өнөөдөр мөнгөний бодлого, маргааш эдийн засгийн асуудлуудыг ярих болно” гэв.
 
   Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс “Дэлхийн эдийн засгийн чиг хандлага”, Стратегийн судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат “2013 оны БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал, Монгол Улс дахь болзошгүй нөлөөлөл”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Л.Хайсандай “ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал”, Монгол банкны валют, эдийн засгийн газрын эдийн засагч Ц.Бямбацогт “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн 2012 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2013 оны чиг хандлага”, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Төгөлдөр, Өрийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Таванжин нар “Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт, өр төлбөр, өрийн үйлчилгээ” гэсэн илтгэлүүд тус тус тавилаа.
 
  Мөн үдээс хойш эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын асуудлаар хоёр дахь хэлэлцүүлэг болов. Үндэсний статистикийн хорооны макро эдийн засаг, статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан “Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бодит секторын 2011 он, 2012 оны эхний 8 сарын гүйцэтгэл”, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бодит секторын 2013 оны төсөөлөл, 2014-2016 оны чиг хандлага”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш А.Алтанцэцэг “Хэрэглэгдийн итгэлийн индекс” гэсэн илтгэл тавьж, эрдэмтэн, судлаачид саналаа хэлэв.
 
  Энэ өдрийн хоёр хуралдааны илтгэгчид “Гадаад орчны буюу ОХУ,БНХАУ, дэлхийн бусад орны эдийн засгийн хямралаас үүдэн манай эдийн засгийн өсөлт 2013 онд өмнөх онтой харьцуулбал бага зэргийн уналттай байх болно. Төлбөрийн тэнцэл ашиггүй байгаа нь бас ирээдүйн өсөлтийн хөрөнгө оруулалттай ч зарим талаар холбоотой. 2013 онд эдийн засгийн өсөлт 12.4 хувь, цаашид өсөх хандлагатай, инфляци ирэх жил 8 хувь байна гэж төсөөлж байгаа” хэмээн ярьж байлаа. Харин оролцогчид “Урсгал данс, төлбөрийн тэнцэл их алдагдалтай байна. Үүний цаана юу байгааг судлах хэрэгтэй. Их үрэлгэн зардалтай байна. Ирэх онд болон цаашид, тодруулбал ойрын дөрвөн жилд бүх үзүүлэлтээр дэлгэрүүлэн 2013, 2014, 2015, 2016 онд ийм төсөөлөл байгаа учраас ингэж өсөх юм гэдгийг тодорхой харуулмаар байна. Тэр үндэслэл болох төсөөллүүд нь байгүйгээр тэдэн хувиар өснө гэж яриад байгаа нь ойлгомжгүй санагдана” хэмээн шүүмжлэлтэй хандаж, бас тодорхой саналууд хэллээ.
Хэлэлцүүлэг 16, 17-нд дор төлөвлөсөн байдлаар үргэлжилнэ.
 
  2012 оны 10 дугаар сарын 16-ны мягмар гарагийн 09.00-11.30 цагтМөнгөний бодлогын дэд зөвлөлийн хуралдаан, 13.30 - 16.30 цагтТөсвийн бодлогын дэд зөвлөлийн хуралдаан, 10 дугаар сарын 17-ны лхагва гарагийн 09.00-11.00 цагтМакро эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах дэд зөвлөлийн хуралдаан, нээлттэй хэлэлцүүлэг болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 29 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 57 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК