БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд аравдугаар сарын 29-ний орой болсон ослын улмаас 154 хүн нас барж, 133 хүн гэмтсэн бөгөөд нас барсан хүний 20 нь гадаадын иргэн байна.
Сөүлд суугаа ЭСЯ-наас солонгосын цагдаагийн байгууллагатай өнөөдөр өглөө 10:00 цагт холбогдоход ослын улмаас монгол иргэний амь нас эрсдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй тухай мэдэгдсэн байна.