УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр " Энэ үед 2023 оны Улсын төсвийг хэлэлцэж байна. Монгол Улсын өр яг хэд юм бэ? гэдэг асуултын хариуг авч чадахгүй байна. Монгол банк, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын удирдлагыг бүлгийн хуралд дуудаж мэдээлэл авахад дандаа Засгийн газрыг хаацайлсан хариу өгч байна. Төсвийн алдагдлыг нуун далдалж байна. Бодит алдагдлын хэмжээнээсээ гурав дахин их байна.
Илүү бие даасан, хараат бус ажиллахыг АН-ын бүлгээс сануулж, шахаж шаардаж ажиллаж байна.
Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хоёр жилээс илүү хугацаа өнгөрөөд байна. Мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар түвшинд байгааг Засгийн газар болон УИХ дахь олонхийн бүлгээс асууя гэж тохиролцлоо. Тиймээс бид МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийг эргэн харж байна. МАН таван зүйл заалттай 700-гаад мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ. Түүнээс бид гол гол заалтуудыг авч үзэх юм. Тухайлбал, цаашид Ардчилсан намын бүлгийн хурлаар Ардын намын мөрийн хөтөлбөрийг ярилцана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)