УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын тамга тэмдэгний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой асуудлыг өмнөх хэвлэлийн хурлаар хүлээцтэй хандана гэж хэлж байсан. Нэгэнт ажил үүрэг тодорхой, хуулийн дагуу бүлгийн үйл ажиллагаа явагдаж байна. Д.Ганбатыг өнөөдрийг хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөд амжилт хүсэх байх гэтэл тийм үйлдэл гаргаагүй. Эрх бүхий байгууллагаас өмнөх тамгыг хүчингүйд тооцоод шинээр хийж, надад өгсөн. Ер нь тамгандаа ч биш л дээ" гэв.
Д.Батчулуун