зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тусгай хамгаалалттай бүс нутагт хууль бусаар хайгуулын үйл ажиллагаа явуулж байна

2012-10-16
0
ЖИРГЭХ
IMG_20121012_170205Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гаүар болох Гүн галуутайд хууль бусаар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн иргэдийн нутгийн иргэдийн гомдлын дагуу холбогдох албаныхан хяналт шалгалтыг хийсэн юм. Гүн галуутыг аймгийн 2002 оны аравдугаар сарын 30-ны өдрийн ИТХ-ын тогтоолоор аймгийн хамгаалалтанд авчээ. Мөн сумын 2007 оны ИТХ-аар орон нутгийн нөөц газар болгон тогтоол үйлджээ. Гэтэл хайгуулын лицензтэй хоёр компани тус бүс нутагт үйл  ажиллагаа явуулж, нэг компанийн үйл ажиллагаа дууссан байсан.

Энэ талаар тус сумын байгаль орчны улсын байцаагч Ц.Гүррагчаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Хязгаарлалтын бүс нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах хориотой байдаг биздээ?
-Тийм ээ. Би “Ти Энд Пи” компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан. Анкны маягт дууссан учир ийнхүү тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэл хийж, гарын үсгийг нь зуруулсан. 

-Үйл ажиллагаа зогсоох албан шаардлага өгсний дараа дахиад үйл ажиллагаа явуулж байсан юм биш үү?
-Иргэдээс үйл ажиллагаагаа зогсоогоогүй байна гэх мэдээлэл ирсэн дахин очиход үйл ажиллагаа нь зогссон байсан.
-Хайгуулын лицензтэй бол заавал байгаль орчин хамгаалах төлөвлөгөө батлуулах ёстой байх аа?
-Тийм ээ. Батлуулахаар надад өгсөн байгаа. Батлах гэж байгаа.
Өнгөрсөн тавдугаар сард гарсан шинэ хуулиар бол хэрвээ байгаль орчин хамгаалах төлөвлөгөө батлуулаагүй бол хайгуулын лицензийн цуцлах ёстой аж. Гэтэл хайгуулын үйл ажиллагаа нь дууссан хойно байгаль орчин хамгаалах төлөвлөгөө батлуулах гэж байгаа нь сонин. Биднийг ийнхүү хяналт шалгалтаар очиход “Ти Энд Пи” компанийн үйл ажиллагаа зогссон юм. Харин тус компанийн удирдлагууд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан учир хууль бус үйл ажиллагаа биш гэж байсан юм.

Хамтын ажиллагааны гэрээнйи талаар сумын Засаг даргын орлогч Ц.Энхтүвшингээс тодруулсан юм.
-Хязгаарлалтын бүс нутагт хайгуулын лецинз эзэмшин, хайгуулсан хийсэн байна. Уг хуулиараа бол болохгүй биздээ?
-Энэ бол орон нутгаас шалтгаалах асуудал биш. Ашигт малтмалын ерөнхий газар зөвшөөрөл олгосон. Тэгээд ч би 2009 оноос ажлаа хүлээн авсан учир 2007 оны асуудлыг сайн мэдэхгүй байна.
-Хамтран ажиллах гэрээ байгуулсан юм биш үү?
-Ямар аж ахуйн нэгжтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. Түүний адилаар энэ компанитай гэрээ байгуулсан.
-Мөнгө төгрөг авсан сураг сонсдоод байсан?
-Тийм ээ. Гэрээний дагуу гурван сая төгрөг авсан. Ашиг сонирхлын хууль гарсан тул энэ мөнгийг ашиглаагүй. Дансанд байгаа.
-Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө батлуулаагүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулах ёсгүй байх аа?
-Би энэ талаар мэдэхгүй байна.
Уг энэхүү зөвшөөрлийг сумын Засаг дарга өгсөн бөгөөд биднийг очих үеэр аймаг руу ажлаар явсан байсан. Хамтын ажиллагааны гэрээ нэрийдлээр ийнхүү хахууль авч гарын үсэг зурдаг ёс монголд тогтсон. Хяналт шалгалт, орон нутгийн иргэдтэй уулзахдаа хамтын ажиллагааны гэрээний мөнгө байгаа гэх боловч хожим юунд зарцуулагдсан бүрхэг үлддэг.
IMG_20121012_170205
 “Ти Энд Пи” компанийн геологич П.Батхуягтай уулзсан юм.  
-Хэзээнээс энэ газар хайгуулын үйл ажиллагаа явуулсан юм бэ?
-Өнгөрсөн есдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр үйл ажиллагаа дуусч байна.
-Хайгуулын лицензийн эрх дууссан байсан юм биш үү?
-Тавдугаар сард дууссан ч сунгачихсан байгаа.
-Газраа хэрхэн хүлээлгэн өгөх гэж байна вэ?
-Засаг даргад нь хүлээлгэн өгнө.
Тэрбээр яриа өгөхийг хүсээгүй бөгөөд тус компанийнхан анх дөрвөн газар өрөмдлөг хийх зөвшөөрөл авсан ч долоо болгосон байсан. Хэн, хэзээ гурван газар өрөмдлөг хийх зөвшөөрөл өгсөн нь тодорхой бус.

Гүн галуут нутгийн иргэдийн холбооны тэргүүн С.Ариунцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Хэзээнээс хязгаарлалтын бүс нутагт хайгуулын үйл ажиллагаа эхэлсэн юм бэ?
-Би орон нутгийн тусгай хамгаалалттай газарт 2007 оноос эхлэн ажиллласан. Гэтэл энэ оны наймдугаар сараа эхлэн “Занарт-Уул” ХХК хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Бид шаардлага тавьж, тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг зөрчиж байгаа анхааруулсан. Гэтэл тус компанийнхан Ашигт малтмалын ерөнхий газраас зөвшөөрөл авсан, мөн танай сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан учир хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Гэтэл гэрээ ажлын бус цагаар буюу амралтыг өдөр байгуулж, барьцаа болох нэг сая төгрөгийг өгсөн байсан. Энэ талаар сумын Засаг даргаас тодруулахад, ““Занарт-Уул” ХХК газраа андуурсан байна. Өөр газар хайгуул хийх ёстой байсан” гэсэн тайлбарыг өгч байсан. Иймд сумын иргэдтэй хамтран удаа дараа үйл ажиллагааг зогсоохоор шаардлага хүргүүлж байсан ч үйл ажиллагаа нь зогсоогүй.
-“Ти Энд Пи” компанийн хувьд?
-Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Ти Энд Пи” компанийн хувьд хайгуулын лицензийн эрх нь 2012 оны тавдугаар сарын 7-нд дууссан байсан. Гэтэл манай сумын нутагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сумын Засаг даргатай уулзаж, хандив нэрийдлээр гурван сая төгрөг өгч, зөвшөөрлөө авсан байсан. Орон нутгийн нөөц газар болгосон ИТХ-ын тогтоол хэвээр байхад Засаг дарга ийнхүү зөвшөөрөл өгсөнд гайхаад байна. Уг нь энэ бүс нутагт нутгийн малчид буу, нохойтой явах нь хориотой байдаг. Мөн малаа бэлчээхэн ч хориотой.

-Хайгуулын үед эртний хиргисүүр бунхан ухсан гэсэн. Энэ талаар?
-Тийм ээ. Хамгийн өндөр цэг болох Хөх овооны орой дээр хиргисүүр ухсан байсан. мөн түүнээс доошоо хоёр ч хиргисүүрийг ухсан.
-“Занарт-Уул” компанийн үйл ажиллагаа дууссан байна. Газраа хүлээлгэж өгсөн үү?
-Өгөөгүй ээ. Засаг дарга хүлээж авах ёстой. Хэрхэн яаж, хэзээ хүлээж авах нь бүрхэг байна. “Ти Энд Пи” компанийн хувьд өнөөдөр ингээд дуусч байна. Газраа хүлээлгэж өгөхгүйгээр явж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК