Өнөөдөр дэлхийн 191 оронд Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж байна. Энэ жил манай улс "Хөдөө аж ахуйн хоршоод дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэж байна” гэсэн уриатай тэмдэглэж байгаа юм. Монгол улсмын ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох болон хүнсний баталгаат байдлыг хангахад хөдөө аж ахуйн хоршоод, үйлдвэрлэгчид эмжлэг үзүүлж буйг тодотгох зорилгоор ийм уриаг сонгосон аж.Дэлхийн хүнсний өдрийн хүрээнд ҮХААЯ, Хоршоодын холбоо, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгчийн газар хамтран хэлэлцүүлэг хийх юм. Энд хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хангамж, хүнсний эрүүл ахуй гэх мэт сэдвүүдээр мэргэжилтнүүд илтгэл тавих юм байна. Үүнээс гадна НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтраад эмзэг бүлгийн 50 өрхөд хүнсний бүтээгдэхүүн гардуулах ёслолыг зохион байгуулах гэж байна.



















































