УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗХЖШ-ын даргаар нэгдүгээр орлогчоор ажиллаж буй бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн билээ.
Ийнхүү аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад нийт 17 гишүүн оролцсоноос 14 нь дэмжиж, 85.7 хувийн саналаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Н.Энхболд гишүүн танилцуулахаар болжээ.