

Митт Ромнейн олз өнгөрсөн сард Барак Обамагийн цуглуулснаас 11 сая доллараар бага аж. Гэсэн хэдий ч хэдхэн хоногийн өмнө Денверт болсон халз мэтгэлцээний дараа түүнд 12 сая доллар цугларсан нь Митт Ромнейг мэтгэлцээнд илт давуу байсан гэж үзэгчид дүгнэсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Сард 170 сая доллар цуглуулсан нь Митт Ромнейн багийнхны хувьд рекорд тогтоосон хэрэг болжээ. Түүний баг наймдугаар сард 111 сая доллар цуглуулж байв.
Митт Ромнейд хандивлагчдын 93 хувь нь 250 буюу түүнээс бага доллар хандивлаж буй мянга гаруй хувь хүн гэсэн бол эдгээр хүмүүс Обамад хандивлагчдын 98 хувийг эзэлж байна.
Д.Идэр