“Компанийн тухай” хуулийг өнгөрсөн онд шинэчлэн найруулж, “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн Засаглалын хөтөлбөр хамтран сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалт зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд сайн засаглалтай болох асуудал бүх компанийн өмнө тавигдах болсон. Дэлхий нийтээр аливаа амжилттай, үр ашигтай яваа компаниуд сайн засаглал бэхжүүлж чадсанд байдгийг судлаачид онцолдог. Тэгвэл энэхүү сургалтад компаниудын удирдах зөвлөлийн гишүүд, удирдлага болон ажилтнууд, Хөрөнгийн бирж, МАОЭХ, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулийн багш нараас бүрдсэн 30 гаруй хүн оролцож байна. Тус сургалтын онцлог нь компанийн засаглалын талаар цогц ойлголт, ТУЗ, хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлагын үүрэг, хариуцлага, хоорондын харилцааны талаар нарийвчлан мэргэжлийн эрдэмтэн, судлаачид зааж буй юм. Тухайлбал, өчигдөр компанийн засаглалын дэлхий нийтийн туршлага болоод хууль эрх зүйн орчны талаарх илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.
Харин өнөөдөр “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн зөвлөх Демир Ейнер Компанийн ил тод нээлттэй байдал сэдвээр илтгэл тавих бол Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Т. Жамбаажамц “Хувьцаа эзэмшигчдийн эрх, тайлангийн хурал” сэдвээр, Санхүү эдийн засгийн сургуулийн багш Б.Мөнхбаяр “Компанийн санхүүгийн тайланг уншиж, ойлгох” сэдвээр мэдээлэл өгнө. Маргаашийн хувьд Эрсдлийн удирдлага, Дотоод хяналт, Сонирхлын зөрчилтэй хэлцэл, Компанийн нийгмийн хариуцлага зэрэг сэдвээр судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Ийнхүү тус сургалтад хамрагдсан хүмүүс компанийн засаглалын хөгжлийн сургагч болон бэлтгэгдэж, компаниудад засаглалын чиглэлээр сургалт, зөвлөлгөө өгөх эрхтэй болох юм байна.