УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.
Тэрбээр "Энэ хуульд хэд хэдэн дутагдалтай зүйл байна. Тухайлбал багийн даргын асуудал хөндөгдсөнгүй. Багийн дарга гэдэг бол төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэдэг, бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Буяны ажилд гэхэд сарын цалингийнхаа талыг өгчхөж байгаа юм.
Цалингаараа арга хэмжээг зохион байгуулж явдаг хүмүүс. Ямар ч үйл ажиллагааны нэмэгдэлгүйгээр багийн дарга нар ажлаа хийдэг.
Улс төрийн албан тушаалтан гээд энэ хүмүүсийн орхиж болохгүй. Цалин урамшуулал нь хангалттай байх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун