Өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 10-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт
орших Мааньтын 415 дугаар хорих ангиас дөрвөн хоригдол оргосон талаар
мэдээлсэн. Н.Хулансамбуу, Н.Одмөнх, Н.Баясгалан, Н.Баатархүү гэсэн
дөрвөн хүмүүжигч хорихын гадаа хайрга зөөж байгаад оргосон байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тэднийг саатуулсан юм. Харин тэдний оргосон үйлдэлд Төв аймгийн цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангид энэ хэргийг давтан буюу бүлэглэж, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Тэгэхээр тэд эдэлж байсан ял дээрээ нэмээд 5-10 жилээр шийтгүүлэх юм байна. Хоригдлууд 20-25 настай бөгөөд гурван жил, зургаан жил есөн сар, зургаан жил нэг сар, хоёр жилийн ял шийтгэл эдлэх ёстой байсан аж.
Б.Чимэг




















































Сэтгэгдэл (5)