
Маргааш Япон улсын буцалтгүй тусламжаар барьж эхэлсэн Нарны гүүрийг нээх ёслолын ажиллагаа болж уг замыг нээнэ. Арга хэмжээнд нийслэлийн удирдах ажилтнууд оролцоно. 2009 оноос хойш гурван жил барьсан энэ гүүрээр хоногт 30 мянга гаруй машин нэвтрэх боломжтой бөгөөд 100 тонн хүртэлх даацын машин явах юм. Замын ажлыг хариуцсан Японы компани уг гүүрийг 100 жилийн эдэлгээтэй хэмээн Зам, тээврийн яамны Техникийн комисст хүлээлгэн өгсөн юм.
Сэтгэгдэл (2)