омогт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өргөмөл ах Ник
Гордонтой гэр бүл болохоор шийдвэрлэжээ. 19 настай бүсгүйн хамаатнууд
энэхүү энэхүү хайр сэтгэлийн холбоонд эргэлзэж байна. Бобби Кристина, 22
настай Ник нар Уитни Хьюстоныг эмгэнэлтэйгээр нас барснаас сарын дараа
тэдний ойр дотно үе

Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өөрийн өргөмөл ах Ник
Гордонтой гэрлэх болсон талаараа twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Бобби Кристина энэ жил 19 настай билээ. Харин Ник Гордон 22
настай юм. Тэд Уитни Хьюстоныг нас барснаас сарын дараа ойр дотны харилцаагаа хүмүүсийн нүдэнд ил болгосон юм. Эхэндээ энэ талаар тэд ямар нэгэн
мэдээлэл хийгээгүй боловч олны нүднээс дайжихаа больсон байна. Уитни Хьюстон Ник Гордоны эцэг нь шоронд орж, эх нь хүүгийнхээ талаар
анхаарал тавих боломжгүй болсон 12 насанд нь өргөж авсан гэдэг. Тиймээс
Ник болон Кристина нар хамтдаа өсчээ.
Сэтгэгдэл (3)