
Монголын уран бүтээлчид Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын
мэндэлсний 152 жилийн ойд зориулан нэгэн шинэ дэлгэцийн бүтээлийг
хийжээ.

Монголын уран бүтээлчид Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулан нэгэн шинэ дэлгэцийн бүтээлийг хийжээ. “Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх буюу Аси, “Twins film” продакшнтай хамтран А.П.Чеховын зохиолоос сэдэвлэн “Хунгийн сүүлчийн дуу” киног бүтээжээ. Монголын тайз, дэлгэцийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн уг кинонд жүжигчин, уран бүтээлч хүний амьдрал тайзны ард хэрхэн өрнөдгийг харуулахыг зорьжээ.
“Хунгийн сүүлчийн дуу” кино хоёр дуутай. “Universe best songs” уралдааны шилдэг оролцогч Б.Мөнх-Эрдэнэ киноны нэг дууг дуулжж клипжүүлэн хүргэсэн бол тун удахгүй гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн дуулсан хоёр дахь дуу цацагдах аж.
“Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцийн бүтээл өнөөдөр албан ёсоор нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)