АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотод "Oyunaa"s mongolian cusine" нэртэй монгол хоолны газар нээгджээ. 2005 оноос хойш Санта Круз хотод амьдарч байгаа Оюунаа гэх эмэгтэй нөхрийнхөө тусламжтайгаар байгуулсан нь тэнд амьдардаг монголчуудын цуглардаг газар болоод байгаа аж. АНУ-д монгол зоогийн газрууд олон байдаг ч тэдний ихэнхийг нь хятад хүмүүс ажиллуулдаг, хятад жортой хоолоор үйлчилдэг. Тиймээс банш, бууз, хуушуур, лавшаа зэрэг жинхэнэ монгол хоолтой зоогийн газар нээхээр шийдсэн тухай хатагтай Оюунаа ярьж байна.
"Oyunaa"s mongolian cusine"-д Санта Круз хотын их сургуульд сурдаг хоёр монгол оюутан, нийт зургаан хүн ажиллаж байгаа. Хоолны газрыг Монголын үндэсний онцлогийг харуулсан дурсгалын зүйлсээр чимсэн байна. Энэ хотод 4-5 монгол хүн амьдардаг ч АНУ-ын бусад хотоос бууз, хуушуур, гурилтай лавшаа идэхээр монголчууд ирж байгаа гэнэ. Ийнхүү 60 мянган хүн амтай Санта Круз хот халуун хоолтой жижигхэн монгол "айл"-тай болжээ.

"Oyunaa"s mongolian cusine"-ий эзэн хатагтай Оюунаагийн ярилцлагыг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл (1)