МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товложээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар юу хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч албан бус мэдээллээр зарим сайд нарын асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ.
Удирдах зөвлөлөөр Бага хурлын товоо зарлан тогтох асуудлыг хэлэлцэж магадгүй аж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эсэхийг шийдэх Бага хурлыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мөн мэдээлсэн юм.
Учир нь намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил хашихыг хориглосон заалт бий.
Мөн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Боомт хариуцсан сайдыг томилоогүй, мөн зарим сайд нарыг хуучнаар нь үлдээсэн ч солих асуудал улс төрийн хүрээнд яригдаад буй. Тэгвэл энэ удаад Удирдах зөвлөл зарим сайдын томилгооны асуудал яригдаж магадгүй байна.