МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагт хуралдахаар товлож, дөнгөж сая дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
- Бага хурлын товыг хэлэлцжээ. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 06-ний өдөр хуралдуулахаар товлосон байна.
- Дэлхийн социнтерний Дэд даргад Ц.Мөнх-Оргил гишүүнийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцээ.
- МАН-ын гадаад харилцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Боомт хариуцсан сайд болон УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцээгүй байна. УИХ-ын дэд даргын суудлыг Бага хурлын дараа хэлэлцэхээр болсон байна.