
БНСУ-ын Гимжэ хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

БНСУ-ын Гимжэ хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын олс таталтын эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртэж, эрэгтэй баг V байрт шалгарчээ. Мөн тэмцээний үеэр болсон “Club open championships” тэмцээнээс Монголын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хүрэл медаль, холимог багийн тэмцээнээс мөнгөн медалийн эзэн болсон байна.
Манай холимог баг дэлхийд дээгүүр өрсөлддөг Японы багийг хагас шигшээд ялж шуугиан тарьсан нь тэмцээний нэг онцлог болсон ажээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)