Хөгжлийн банкны хэргээр таван УИХ-ын гишүүн яллагдагчаар татсан гэх мэдээллийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан гишүүдийн талаар мэдээлэл ирээгүй. Намын бүлэгт, УИХ-д ч мэдээлэл ирэхгүй.
Ганцхан тохиолдолд буюу бүрэн эрхийг түтгэлзүүлэхтэй холбоотой асуудал байвал мэдээлэл ирнэ.
Энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудал их удаж байгаа" гэв.
Д.Батчулуун