
Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo Car Corp” компани Европын эдийн засгийн уналтаас шалтгаалан энэ сарын 29-нөөс Шведийн Тушланд хотод байрладаг үйлдвэрээ хаахаар болсон байна. Энэ тухай “The Wall Street Journal” сэтгүүл нийтэлжээ. Ийнхүү үйлдвэрээ хаах болсноо Европын улс орнуудын хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсантай холбон тайлбарлажээ. Өдгөө “Volvo” компанийн хувьцааг Хятадын “Geely Holdings Group” хамтран эзэмшдэг.

Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo Car Corp” компани Европын эдийн засгийн уналтаас шалтгаалан энэ сарын 29-нөөс Шведийн Тушланд хотод байрладаг үйлдвэрээ хаахаар болсон байна. Энэ тухай “The Wall Street Journal” сэтгүүл нийтэлжээ. Ийнхүү үйлдвэрээ хаах болсноо Европын улс орнуудын хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсантай холбон тайлбарлажээ. Өдгөө “Volvo” компанийн хувьцааг Хятадын “Geely Holdings Group” хамтран эзэмшдэг. “Volvo” компани Хятад түншүүдтэйгээ хэл амаа ойлголцоогүйгээс Тушландад байдаг үйлдвэрийн хүчин чадлыг бууруулна гэж нэг сарын өмнө мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ удаа бүр тус үйлдвэрийг хаахад хүрээд байна. Ингэснээр 2012 оны машин үйлдвэрлэл 3000 автомашинаар хорогдох аж. Мөн “Volvo” компани Гент хотод байрладаг үйлдвэрийн хүчин чадлыг бууруулахаар болсон байна.