
БНХАУ-ын “ZTE” компанийн гуравдугаар улирлын алдагдал 300 сая ам.долларт хүрсэн гэсэн мэдээ гарсны дараа хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ 15%-иар огцом унажээ. Өнгөрөгч долоо хоногийн ням гарагт “ZTE”-ын алдагдлын тухай санхүүгийн мэдээ гарсны дараа даваа гарагийн арилжаагаар хувьцаа нь ийнхүү унасан байна. АНУ-ын Конгресс Хятадын “ZTE” болон “Huawei” компаниудыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзэн төрийн албаны сүлжээний техникийг өөр компанийн бүтээгдэхүүнээр солих шийдвэр гаргасан билээ.

БНХАУ-ын “ZTE” компанийн гуравдугаар улирлын алдагдал 300 сая ам.долларт хүрсэн гэсэн мэдээ гарсны дараа хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ 15%-иар огцом унажээ. Өнгөрөгч долоо хоногийн ням гарагт “ZTE”-ын алдагдлын тухай санхүүгийн мэдээ гарсны дараа даваа гарагийн арилжаагаар хувьцаа нь ийнхүү унасан байна. АНУ-ын Конгресс Хятадын “ZTE” болон “Huawei” компаниудыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзэн төрийн албаны сүлжээний техникийг өөр компанийн бүтээгдэхүүнээр солих шийдвэр гаргасан билээ. Мөн Америкийн хувийн компаниуд ч гэрээгээ цуцалж тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаад байгаа юм. Дээрх шалтгаануудын улмаас “ZTE” компани нь энэ оны санхүүгийн жилийн гуравдугаар улиралд алдагдалд хүлээгээд байгаа аж.