
Монголын жиу-жицу бөхийн холбооны баг тамирчид энэ сарын 13-14-нд Япон улсын нийслэл Токио хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, өнөөдөр эх орондоо ирлээ. Хоёр жил тутамд болдог энэхүү тэмцээнд манай баг тамирчид хоёр дахиа оролцсон юм. 2010 онд анх оролцохдоо хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж, 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Медаль хүртсэн тамирчид:
Б. Батбаяр 82кг алт /Олимп дээд сургууль/
О. Болд-Эрдэнэ 88кг алт /МУБИС-БТС/
Б. Одхүү +100кг алт /Хүчтэн клуб/
Г. Дашдаваа -100кг мөнгө /Хилчин спорт хороо/
Б. Өнөржаргал +100кг /Женко клуб/
Б. Зоригтбаатар 94кг /Гурван шүтээн ХК/
Д. Мөнхтулга 70кг мастер ангилалд хүрэл медаль тус тус хүртлээ.
Жиужицу нь японоос гаралтай, бразилчуудын хөгжүүлсэн спорт бөгөөд жиу гэдэг нь уян хатан, жицу нь урлаг гэсэн утгатай үг юм.