
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам ирэх арванэгдүгээр сарын 4-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна. Анх 2009 онд Монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээ эдүгээ дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд наадмын цар хүрээ улам өргөжин тэлсээр Өвөр Монгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болоод байна.

Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам ирэх арванэгдүгээр сарын 4-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна. Анх 2009 онд Монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээ эдүгээ дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд наадмын цар хүрээ улам өргөжин тэлсээр Өвөр Монгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болоод байна. Бөхийн хорхойтнуудын сонирхлыг Монгол, Өвөрлөгч, Буриад, Тува, Халимаг бөхчүүдийн уран барилдаанаар соронзон мэт татдаг Монгол туургатны наадам энэ жил -85 +85 гэсэн жингийн ангиллаар жин тус бүрд 64 бөх барилдах юм байна.
Сэтгэгдэл (1)