Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн лхагва гарагт “Орчлон” сургуулийн сурагчид
үдийн хоолондоо хордож, гурван сурагч ХӨСҮТ-д хүргэгдсэн. Тиймээс
ХӨСҮТ, НМХГ тус сургуулиас шинжилгээ авсан билээ.

Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн лхагва гарагт “Орчлон” сургуулийн сурагчид үдийн хоолондоо хордож, гурван сурагч ХӨСҮТ-д хүргэгдсэн. Тиймээс ХӨСҮТ, НМХГ тус сургуулиас шинжилгээ авсан билээ. Шинжилгээгээр 16 хүүхдээс гэдэсний халдварт нян илрээд байгаа. Тиймээс “Орчлон” сургууль өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Одоогоор хэзээ хүртэл гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)