

Норвегийн Нобелийн хороо шагналтнуудыг зарлах үедээ тус холбооны Европыг нэгдэлд оруулсан түүхэн үүргийг тэмдэглэн хэлсэн байна. “Европын холбоо нь Парисийн хэлэлцээрээс хойш 60 жилийн туршид Европын энх тайван, эв нэгдэл, ардчилал болон хүний эрхийг дээдлэх үйлийн төлөө тэмцэж ирсэн” хэмээн шагнал тодорхойлох багийн тэргүүн, Европын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн.
Нобелийн энх тайвны шагналын төлөө энэ жил нийт 200 гаруй хувь хүн, байгууллага нэр дэвшин өрсөлдсэн аж. Энх тайвны шагналыг 12 дугаар сарын 10-ны өдөр Ослод гардуулах юм байна. Шагналыг 8 сая швед крон буюу 1.2 сая доллар дагалдах юм.
Д.Идэр