Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын дуучин, МУСТА О.Доржжанцан анхны бие даасан тоглолтоо энэ сарын 25-нд тоглох гэж байна. Архангай аймгийн нутгийн зон олонд болон дууч ард түмэндээ сэтгэлийн бэлэг болгон өргөн барьж байгаа тоглолтоо “Сэтгэлд ойрхон амраг” хэмээн нэрийджээ. Монгол бөхийн өргөөнд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх хэн бүхнийг орон нутгаас төрөн гарч байгаа залуу дуучны тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
