Аргентиний эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг хориглосон хуулийг цуцалсан
байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт эрх баригчид үр хөндөлтийг
хориглосон хуулийн заалтыг хүчингүй болгож, пүрэв гаригийн шөнө Дээд
шүүх ажиллагааг зөвшөөрсөн тогтоол гаргасан ажээ.
Аргентиний эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг хориглосон хуулийг цуцалсан байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт эрх баригчид үр хөндөлтийг хориглосон хуулийн заалтыг хүчингүй болгож, пүрэв гаригийн шөнө Дээд шүүх ажиллагааг зөвшөөрсөн тогтоол гаргасан ажээ. Хоёр долоо хоногийн өмнө Буэнос-Айрест эрх баригчдын зөвшөөрсний дагуу эмч нар үр хөндөх хагалгаа хийжээ. Эхэндээ уг ажиллагаанаас хэд хэдэн эмч, сувилагч татгалзсан ч Аргентиний Эрүүл мэндийн сайд тэдэнд ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгааг анхааруулаад, ямар нэгэн ял оноохгүй гэдгийг нь сануулсан байна. Ажиллагаанд 70 хоногтой үр хөврөл тээж буй 32 настай эмэгтэй хамрагдсан юм. Тэрээр гэмт этгээдүүдэд хулгайлагдаж, хүчирхийлэлд өртсөн байжээ.
Энэ үйл явдалтай холбогдуулан хуулийг дахин хэлэлцэхэд хүрсэн аж. Тус улсын эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх явдлаас сэргийлэх зорилгоор баталсан хуулинд эмч нарт үр хөндөлт хийхийг хориглосон заалт хүртэл багтсан байжээ. Католик шашинтнууд дийлэнх хувийг нь эзэлдэг тус улсад үр хөндөлт гэдэг нь хүчингийн хэргийн хохирогч, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай эмэгтэйчүүдэд ч хүлээн зөвшөөрөгддөггүй, хууль бус ажиллагаанд тооцогддог байсан юм. Шүүх тухайн эмэгтэйг хүчирхийлэлд өртсөн гэдгийг батлах аргагүй гэж үзсэн учраас энэ ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй байжээ.
Д.Идэр



















































