

74 настай Кейсю Танака 30 жилийн өмнө якузагийн толгойлогчийн зохион байгуулсан үдэшлэгт оролцох үеэрээ Йокохамад гэмт хэргийн бүлэглэлийн нэг гишүүний сүйт бүсгүйг хайхад туслалцсан аж.
Хууль зүйн сайд Кейсю Танака “Тухайн үед сүйт бүсгүйг хайхад тусалсан ч сүйт залуу болон түүний эцгийг нь гэмт бүлэглэлтэй холбоотой болохыг нь мэдээгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Осаму Фузимора энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзсан байна. Хууль зүйн сайдыг огцруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Энэ сарын эхээр Японы засгийн газрын 18 гишүүний 10 нь огцорч, сайдуудыг шинээр томилсон юм. Хууль зүйн сайд Кейсю Танака шинэ албан тушаалаа аваад хэдхэн хонож байхад гарсан энэ хэрэгт Японы ерөнхий сайд Ёсихико Нода, эзэн хаан хэрхэн хандах нь тодорхойгүй байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)