
Америкийн “Apple” компани хатуу дискны алдаанаас болж 21.5 болон 27 инчийн “iMac” компьютераа эргүүлэн татаж байна. Эдгээр компьютерууд нь 2009-2011 оны хооронд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд аж. “Apple” компанийн техникийн алба буцаагдсан компьютеруудыг шуурхай засаж эзэнд нь олгох болно гэж тус компаниас мэдэгджээ.

Америкийн “Apple” компани хатуу дискны алдаанаас болж 21.5 болон 27 инчийн “iMac” компьютераа эргүүлэн татаж байна. Эдгээр компьютерууд нь 2009-2011 оны хооронд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд аж. “Apple” компанийн техникийн алба буцаагдсан компьютеруудыг шуурхай засаж эзэнд нь олгох болно гэж тус компаниас мэдэгджээ. Та хэрэв “Apple” компанийн дээрх комьпьютерыг хэрэглэдэг бол албан ёсны цахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй “iMac”-ын серийн дугаарыг шалгаж үзэх хэрэгтэй юм байна. Хэрэв цахим хуудсанд таны компьютерын серийн дугаар байвал буцаан өгч үнэ төлбөргүй засуулах эрхтэй ажээ.
Сэтгэгдэл (1)